Бидний тухай

Манай компани нь 2017 онд байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн зорилго, зорилтдоо тулгуурлан гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, стандарт, харилцагчдын сэтгэл ханамж, итгэл найдварыг хүлээн ажиллахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байх эрмэлзлэлийг өмнөө тавин ажилласаар ирсэн юм.

Бид уул уурхайн тэсэлгээний өрөм, гүний өрөм, гүүр, барилгын тоног төхөөрөмж, хийн компрессор болон бүх төрлийн газартай харьцах эд ангийн худалдаа, засвар үйлчилгээг онцгой эрхтэйгээр баталгаат чанар, өргөн сонголт, хамгийн бага өртгөөр цаг алдалгүй, танд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Манай компани нь 2019 оноос эхлэн БНХАУ-ын Cangzhou Great drill bits Co..,ltd болон JK Drilling Machinery Co..,Ltd-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр сонгогдсон билээ.


Алсын хараа

Борлуулалтаа өсгөж, салбартаа тэргүүлэгч болох

Эрхэм зорилго

Найдвартай, Баталгаатай, Хурдан шуурхай, Эргэх холбоотой ажиллах

Jinke Drilling нь бүх төрлийн DTH өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын топ тэргүүлэх аж ахуйн нэгж юм. Гол бүтээгдэхүүнд All-in-one төрлийн болон DTH өрөмдлөгийн машин худгийн өрмийн машин, барилгын өрмийн машинууд багтана. JK Drilling нь дотоод болон гадаад зах зээл дэх албан ёсны дистрибьютер компаниудаараа дамжуулан борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг ажиллуулдаг. Өрөмдлөгийн машины салбарт JK Drilling нь шинэлэг санаанууд болон техникийн тасралтгүй сайжруулалтыг хийсээр ирсэн юм. Энэ нь хэрэглэгчдэд зориулсан өндөр чанартай өрөмдлөгийн машин үйлдвэрлэх зорилготой юм. JK Drilling нь бүх өрмийн машины загвараа өөрсдөө зохион бүтээж, “Боловсруулалт хөгжүүлэлтийн төв”-ийг байгуулж чадсанаараа том давуу талтай юм. Тус брэнд нь ISO9001, ISO4001, OHSAS18001 стандартын гэрчилгээтэй, Хятад улсын зах зээлийн 6 хувь орчим хувийг эзэлдэг, дэлхийн 30 гаруй оронд нийлүүлэгддэг топ брэнд юм.


ЖинКэ компани нь судалгаа, боловсруулалт, төрөл бүрийн цооногийн өрөмдлөгийн машин үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн томоохон аж ахуйн нэгж юм. Үндсэн бүтээгдэхүүнд: Цооног өрөмдлөгийн машин, олон үйлдэлт усны худаг өрөмдлөгийн машин, машинд суурилуулсан усны худгийн өрөмдлөгийн машин зэрэг цуврал цохилтот усны худгийн өрөмдлөгийн машинууд орно.

Тэсэлгээний өрөмдлөгийн машиныг том, дунд, жижиг уурхай, усан цахилгаан станц, зам тээвэр, улсын батлан хамгаалахын барилга байгууламжийн газар шорооны ажлын малталт, тэсэлгээний ажилд өргөн ашигладаг бөгөөд мөн боомтын усан зам зэрэг усан доорх чулуулгийн өрөмдлөг, тэсэлгээний ажилд ашигладаг. Манай компани хэрэглэгчиддээ сэтгэл ханамж өгөхийн тулд борлуулалтын дараах үйлчилгээ, засвар үйлчилгээний иж бүрэн сүлжээ ажиллуулж бүтээгдэхүүнийг дотоод болон гадаад улсын үйлчлүүлэгчид хүргэхийг илүүд үздэг.

Мэргэжлийн өрөмдлөгийн машин механизмын салбарт ЖинКе компани нь хэрэглэгчдийг чанартай, өндөр технологийн бүтээгдэхүүнээр хангахын төлөө тууштай шинийг санаачилсаар ирсэн билээ. ЖинКэ компани нь төрөл бүрийн дэвшилтэт, шинэлэг, өндөр чанартай, бага эрчим хүч зарцуулдаг өрөмдлөгийн машин боловсруулж, үйлдвэрлэх боломжтой өөрийн шинэ бүтээгдэхүүний судалгаа, хөгжлийн төвтэй бөгөөд IS0 9001 чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээг бүрэн хангасан.

ЖинКэ компани нь “Хятадын өрөмдлөгийн машинуудын өлгий нутаг” Сүэнхуа хотод байрладаг бөгөөд эндхийн тээвэрлэлт зам харилцаа нь тохиромжтой, зүүн талаараа Бээжинтэй залгаа, баруун талаараа Жинмэн, Сүэнда, Жинжан, Данла зэрэг хурдны замууд энд огтлолцдог бөгөөд Бээжин- Бугат чиглэлийн төмөр зам тус нутгаар дайран өнгөрдөг. Мөн улсын хэмжээнд 110, 117, 207 дугаар автозамууд нь нийслэлийн нисэх буудлаас ердөө 150 километрийн зайд бүх улсыг холбодог. Сүүлийн жилүүдэд ЖинКэ компанийн борлуулалтын хэмжээ жилээс жилд хурдацтай өсч, түүний тэргүүлэгч бүтээгдэхүүн болох гидравлик гинжит өрөмдлөгийн машин нь ижил төрлийн бүтээгдэхүүний зах зээлд 60 гаруй хувийг эзэлж байна.

Бие биенээ таниж мэдэхэд хол ойр хамаагүй олон мянган милийн зайтай ч хөршүүд хэвээр байх ба Жинке компани тантай гар нийлж гайхалтай бүтээл бүтээхэд бэлэн байна.


Cangzhou Great Drill Bits Co..,Ltd нь 1998 онд байгуулагдсан бөгөөд ган, алмаз материал боловсруулалтын судалгааны чиглэлээр мэргэшсэн. 3”-66” хүртэлх өрмийн машины битүүд, 8”-72” хүртэлх хайгуулын PDC бит зэргийг үйлдвэрлэж Америк, Канад, Орос, Энэтхэг, Ойрхи Дорнод, Индонез зэрэг дэлхийн олон оронд нийлүүлдэг. Түүнчлэн бие даасан инновац, техникийн хослолд тулгуурлан тухайн салбарын үндсэн технологийн оюуны өмчийн эрхийг эзэмшдэг. API Spec7-1, ISO9001, ISO4001 гэх мэт чанар стандартыг хангасан брэнд юм.


Дээш