Жинке ба атлас копкогийн хамтарсан бүтээл юм.
Хэрэглэхэд хялбар энгийн үйлдлийн системтэй. Өрмийн машины ашиглалтын үзүүлэлтүүд, дохиолол, дохиоллын функцууд нь хяналтын самбар дээр байх бөгөөд оператор хянахад хялбар, харахад ойлгомжтой. Өрмийн машины өрөмдлөгийн налуу, компрессорын ашиглалтын үзүүлэлт нь өрөмдлөг хийх явцад хянах самбар дээр харагдах бөгөөд энэ нь өрөмдлөгийн үйл явцыг нарийн зохион байгуулж ерөнхий нөхцөл байдлыг хянахад илүү амар хялбар болгодог.
Кабин нь бүрэн битүүмжлэгдсэн, зуны цагт сэрүүн агаараар үлээж, өвлийн цагт дулаан байлгах үйлдэл бүхий агааржуулагчаар тоноглогдсон бөгөөд Европ, Америкийн хөдөлмөр хамгааллын стандарт болох FOPS-ыг хангадаг. Аюулгүйн ажиллагааны том цонхнууд нь бүх талын үзэгдэх орчныг халхлахгүй бөгөөд өрмийн бүх өнцгийг нарийн хянах боломжийг олгодог.
Давхар циклоид моторт эргэлтийн толгой нь эргэлтийн далайц өндөр бөгөөд өрөмдлөг хийхэд хялбар бас гацахгүй. Үүний зэрэгцээ эргэлтийн хурдыг чулуулгийн тогтоцод тохируулж болно.
Атласын хоёр шатлалт компрессорын систем нь өндөр даралтат хий гаргадаг, найдвартай ажиллагаатай. Энэ нь олон төрлийн хатуулагтай гадаргууг өрөмдөхөд тохиромжтой хийг гаргаж илүү хурдан ажиллах хөшүүрэг болдог.
Усан хөргүүртэй EFI хөдөлгүүр нь түлш зарцуулалт багатай мөн Хятад улсын III стандартыг хангасан хөдөлгүүрийг ашигладаг. Гурван үе шаттай агаар шүүх систем нь хөдөлгүүрийн эвдрэлийг эрс багасгадаг.
Тусгай хөнгөн цагаан материалаар хийгдсэн бөгөөд энэ нь ган төмрийг элэгдэхээс хамгаалсан жийргэвчтэй. Давхар циклоид моторын жийргэвч нь эргэлтийн далайц их үед гацахгүй байхаас сэргийлнэ. Энэ нь том хэмжээтэй цооног өрөмдөх үед хөнгөн, уян хатан байхад зориулагдсан. Үүний зэрэгцээ эргэлтийн хурдыг чулуулгийн онцлогт тааруулж тохируулах боломжтой.
Өрмийн штанг автоматаар залгаж, салгах функцууд нь ажиллахад хялбар бүх үйлдлийг нэг удирдлагаар гүйцэтгэх боломжтой. Өрмийн штангийг базах аргаар залгаж салгах нь ажлын үр ашгийг дээшлүүлдэг. Нэг товчлуураар автомат штанг солих систем нь хурдан бас аюулгүй юм.
Өндөр үр дүнтэй бүрэн гидравлик тоос сорогч нь тогтмол ажиллагаатай тоос цуглуулах бүрхэвчтэй, өрөмдлөгийн төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж, орчин тойрныг цэвэр байлгаж, операторуудын эрүүл мэндийг хамгаална.
Засвар үйлчилгээ хийхэд хялбар, зай томтой бөгөөд хөдөлгүүрийн тасалгааны зохион байгуулалт нь цэгцтэй хаалга нь онгойлгож, хаахад хялбар. Өрөмдлөгийн штангны автомат тосолгооны системтэй. Агаар шүүгчийг автоматаар угаах системтэй.
Цооногийн диаметр |
138-235мм |
Цооногийн гүн |
36м |
Хөдөлгүүрийн чадал |
335кВт |
Дизель хөдөлгүүр |
Cummins QSZ13-C450-30 |
Хөдөлгүүрийн эргэлт |
3900N.m |
FAD |
30м³ / мин |
Ажлын даралт |
24 бар |
Эргэлтийн хурд |
0-120/мин |
Явах хурд |
1.6-3км/ц |
Штанг диаметр |
102мм/114мм(5+1) |
Штанг урт |
5м |
Хаммер |
5“ / 6” / 7” / 8“ |
Жин |
25000кг |
Хэмжээ |
12300*3200*4200 (мм) |
Онцлох тоноглол:
|