JK820-3

JK820-3

Хянах самбар хэрэглэхэд хялбар энгийн үйлдлийн системтэй. өрмийн машины ашиглалтын үзүүлэлтүүд, дохиолол, дохиоллын функцууд нь хяналтын самбар дээр байх бөгөөд оператор хянахад хялбар, харахад ойлгомжтой. өрмийн машины өрөмдлөгийн налуу, компрессорын ашиглалтын үзүүлэлт нь өрөмдлөг хийх явцад хянах самбар дээр харагдах бөгөөд энэ нь өрөмдлөгийн үйл явцыг нарийн зохион байгуулж ерөнхий нөхцөл байдлыг хянахад илүү амар хялбар болгодог.

Кабин нь бүрэн битүүмжлэгдсэн,  зуны цагт сэрүүн агаараар үлээж, өвлийн цагт дулаан байлгах үйлдэл бүхий  агааржуулагчаар тоноглогдсон бөгөөд европ, америкийн хөдөлмөр хамгааллын стандарт болох fops-ыг хангадаг. аюулгүйн ажиллагааны том цонхнууд нь бүх талын үзэгдэх орчныг халхлахгүй бөгөөд өрмийн бүх өнцгийг нарийн хянах боломжийг олгодог.

Давхар циклоид моторт эргэлтийн толгой нь эргэлтийн далайц өндөр бөгөөд өрөмдлөг хийхэд хялбар бас гацахгүй. үүний зэрэгцээ эргэлтийн хурдыг чулуулгийн тогтоцод тохируулж болно.

Хийн компрессор атласын хоёр шатлалт компрессорын систем нь өндөр даралтат хий гаргадаг, найдвартай ажиллагаатай. энэ нь олон төрлийн хатуулагтай гадаргууг өрөмдөхөд тохиромжтой хийг гаргаж илүү хурдан ажиллах хөшүүрэг болдог.

Усан хөргүүртэй efi хөдөлгүүр нь түлш зарцуулалт багатай мөн хятад улсын iii стандартыг хангасан хөдөлгүүрийг ашигладаг. гурван үе шаттай агаар шүүх систем нь хөдөлгүүрийн эвдрэлийг эрс багасгадаг.

Цамхагны зам тусгай хөнгөн цагаан материалаар хийгдсэн бөгөөд энэ нь ган төмрийг элэгдэхээс хамгаалсан жийргэвчтэй. давхар циклоид моторын жийргэвч нь эргэлтийн далайц их үед гацахгүй байхаас сэргийлнэ. энэ нь том хэмжээтэй цооног өрөмдөх үед хөнгөн, уян хатан байхад зориулагдсан. үүний зэрэгцээ эргэлтийн хурдыг чулуулгийн онцлогт тааруулж тохируулах боломжтой.

Штанг залгах, салгах автомат систем өрмийн штанг автоматаар залгаж, салгах функцууд нь ажиллахад хялбар бүх үйлдлийг нэг удирдлагаар гүйцэтгэх боломжтой. өрмийн штангийг базах аргаар залгаж салгах нь ажлын үр ашгийг дээшлүүлдэг. нэг товчлуураар автомат штанг солих систем нь хурдан бас аюулгүй юм.

Тоос цэвэрлэх систем өндөр үр дүнтэй бүрэн гидравлик тоос сорогч нь тогтмол ажиллагаатай тоос цуглуулах бүрхэвчтэй, өрөмдлөгийн төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж, орчин тойрныг цэвэр байлгаж, операторуудын эрүүл мэндийг хамгаална.

Засвар үйлчилгээ хийхэд хялбар, зай томтой бөгөөд хөдөлгүүрийн тасалгааны зохион байгуулалт нь цэгцтэй хаалга нь онгойлгож, хаахад хялбар.


Техникийн үзүүлэлт

Цооногийн диаметр

140-190мм

Цооногийн гүн

35м

Хөдөлгүүрийн чадал

306кВт

Дизель хөдөлгүүр

Cummins QSM11-C420-30

Хөдөлгүүрийн эргэлт

3600N.m

FAD

24м³ / мин

Ажлын даралт

24 бар

Эргэлтийн хурд

0-85/мин

Явах хурд

2-3/ц

Штанг диаметр

89мм/102мм(6+1)

Штанг урт

Хаммер

5“ / 6” / 7”

Жин

21000кг

Хэмжээ

9920*2700*3500 (мм)

Онцлох тоноглол:

  • Кабин халаагч – өвлийн (-45C) градуст хөлдөхгүй хоолой
  • Гидравлик болон компрессорын тос халаагч
  • Үндсэн моторын халаагч
  • Parker Racor брэндийн дизель түлшний олон шатлалт шүүлтүүр
  • Хүйтэн уур амьсгалд тэсвэртэй аккумулятор
  • Анхааруулгын гэрэл


Дээш