JK810-3

JK810-3

JK 810 өрөм нь 90мм-165мм-ээр 28 м-ийн гүнд өрөмдөх хүчин чадалтай нэг дор 7 штангтай ажиллах боломжтой бөгөөд өөр дээрээ 20 барын даралтын хүчтэй Атлас копко брендийн хийн компрессортой. JK810 загварийн тэсэлгээний өрмийн машин нь бүрэн гидравлик үйлдэлтэй, өндөр автоматжуулалт, өрөмдлөгийн үр ашигтай, найдвартай ажиллагаатай, ашиглахад хялбар.

Цамхагны зам нь тусгай хөнгөн цагаан материалаар хийгдсэн бөгөөд энэ нь ган төмрийг элэгдэхээс хамгаалсан жийргэвчтэй. Давхар циклоид моторын жийргэвч нь эргэлтийн далайц их үед гацахгүй байхаас сэргийлнэ. Энэ нь том хэмжээтэй цооног өрөмдөх үед хөнгөн, уян хатан байхад зориулагдсан. Үүний зэрэгцээ эргэлтийн хурдыг чулуулгийн онцлогт тааруулж тохируулах боломжтой.

Өрмийн штанг автоматаар залгаж, салгах функцууд нь ажиллахад хялбар бүх үйлдлийг нэг удирдлагаар гүйцэтгэх боломжтой. Өрмийн штангийг базах аргаар залгаж салгах нь ажлын үр ашгийг дээшлүүлдэг. Нэг товчлуураар автоматаар штанг солих сиситем нь хурдан бас аюулгүй юм.

Атласын хоёр шатлалт компрессорын систем нь өндөр даралтат хий гаргадаг, найдвартай ажиллагаатай. Энэ нь олон төрлийн хатуулагтай гадаргууг өрөмдөхөд тохиромжтой хийг гаргаж илүү хурдан ажиллах хөшүүрэг болдог.

Усан хөргүүртэй EFI хөдөлгүүр нь түлш зарцуулалт багатай мөн Хятад улсын III стандартыг хангасан хөдөлгүүрийг ашигладаг. Гурван үе шаттай агаар шүүх систем нь хөдөлгүүрийн эвдрэлийг эрс багасгадаг.

Засвар үйлчилгээ хийхэд хялбар, зай томтой бөгөөд хөдөлгүүрийн тасалгааны зохион байгуулалт нь цэгцтэй хаалга нь онгойлгож, хаахад хялбар.

Удирдлагын хэсэг  нь ойлгомжтой, найдвартай ажиллагаатай, засвар үйлчилгээ хийхэд хялбар. Мөн түүнчлэн өрмийн машины бүх л ажиллагааг хянахад тохиромжтой гидравлик удирдлагын үйлдлийн системийг ашигладаг. Өргөж буулгах ажиллагаа нь хурдан, амар хялбар учир ажлын үр ашгийг дээшлүүлж хугацаа хэмнэдэг. Ажиллагааны хүчийг хүссэн үедээ өөрчлөн тохируулах боломжтой.

Хэрэглэхэд хялбар энгийн үйлдлийн системтэй. Өрмийн машины ашиглалтын үзүүлэлтүүд, дохиолол, дохиоллын функцууд нь хяналтын самбар дээр байх бөгөөд оператор хянахад хялбар, харахад ойлгомжтой. Өрмийн машины өрөмдлөгийн налуу, компрессорын ашиглалтын үзүүлэлт нь өрөмдлөг хийх явцад хянах самбар дээр харагдах бөгөөд энэ нь өрөмдлөгийн үйл явцыг нарийн зохион байгуулж ерөнхий нөхцөл байдлыг хянахад илүү амар хялбар болгодог.

Битүүмжлэгдсэн агааржуулагчаар тоноглогдсон энэхүү FOPS кабин нь Европ, Америкийн аюулгүй ажиллагааны стандарт -ыг хангасан. Аюулгүйн ажиллагааны том цонхнууд нь бүх талын үзэгдэх орчныг халхлахгүй бөгөөд өрмийн бүх өнцгийг нарийн хянах боломжийг олгодог.

Гинжит явах эд ангитай , тогтвор сайтай, өгсөх чадвар сайн, өрөмдлөгийн ажиллагаанд илүү тогтвортой, богино зайн нүүдэл хийхэд тохиромжтой. Урагш хойш чиглэсэн хөдөлгөөнийг ±10° тохируудлах боломжтой 2 дахин хурдтай маневр хийх чадалтай.

Өндөр үр дүнтэй бүрэн гидравлик тоос сорогч нь тогтмол ажиллагаатай тоос цуглуулах бүрхэвчтэй, өрөмдлөгийн төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж, орчин тойрны цэвэр байлгаж, операторуудын эрүүл мэндийг хамгаална.


Техникийн үзүүлэлт

Цооногийн диаметр

90-165мм

Цооногийн гүн

28м

Хөдөлгүүрийн чадал

264кВт

Дизель хөдөлгүүр

Cummins QSL8.9-C360-30

Хөдөлгүүрийн эргэлт

3300N.m

FAD

19.8м³ / мин

Ажлын даралт

20 бар

Эргэлтийн хурд

0-160/мин

Явах хурд

2.2-3.5км/ц

Штанг диаметр

76мм/89мм(6+1)

Штанг урт

Хаммер

4“ / 5”

Жин

18000кг

Хэмжээ

9920*2700*3300 (мм)

Онцлох тоноглол:

  • Кабин халаагч – өвлийн (-45C) градуст хөлдөхгүй хоолой
  • Гидравлик болон компрессорын тос халаагч
  • Үндсэн моторын халаагч
  • Parker Racor брэндийн дизель түлшний олон шатлалт шүүлтүүр
  • Хүйтэн уур амьсгалд тэсвэртэй аккумулятор
  • Анхааруулгын гэрэл


Дээш