JK690

JK690 Бүрэн гидравлик өрөмдлөгийн машин

JK690 бүрэн гидравлик тэсэлгээний өрөмдлөгийн машин нь бүрэн автоматжуулалт сайтай, өрөмдлөгийн үр ашгийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн бөгөөд найдвартай ажиллагаатай, ашиглахад хялбар болсон. Энэхүү өрөмдлөгийн машин болон хийн компрессорын нэгдмэл загвар нь нэмэлт төхөөрөмж шаардлагүй болж, уурхайн орчинд ажиллахад бүрэн боломжтой болсон. Уурхайн байгаль орчныг хамгаалах шаардлагад нийцсэн өндөр хүчин чадалтай гидравлик тоос цэвэрлэх системээр тоноглогдсон нь орчин үеийн ногоон уурхайн олборлолтын оновчтой шийдэл юм.

Эргэлтийн момент том, бууруулж багасгах харьцаа их, эргэлтийн моментийн дамжуулалтын үр ашиг илүү өндөр тогтвортой ажиллагаатай, эвдрэлийн түвшин бага, өдөр тутмын засвар үйлчилгээний зардал багассан,  сул давхарга үүсэн өрөмдөхөд гарах асуудал багассан учир цооног гаргаж өрөмдөх хурд өндөр байна.  

Полимер доторлогоотой, элэгдэлд тэсвэртэй, тос тосолгооны шаардлагагүй маш хялбар.

Манганы ган чиглүүлэгч төмөр зам нь бат бөх, элэгдэлд эвдрэлгүй.

Нэмэлт давхар хөтлөгчтэй өндөр ба бага хурдтай эргэлтийн систем.

Саваа хадгалах болон саваа автоматаар өргөж буулгах ажиллагаа нь  энгийн хялбар бөгөөд нэг бариул ашиглан саваа өргөх, саваа тосож авах, механизмын хавчаарыг нээх, хаах болон өрмийн хоолойг эргүүлэх зэрэг бүх үйлдлийг хийж болно.

Саваа өргөх, буулгахад өрөмдлөгийн хоолойн холбоосыг дээр доор хавчиж суллах боломжтой бөгөөд энэ нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг.  

Хяналтын хавхлагыг төвлөрсөн байдлаар байрлуулсан нь өрөмдлөгийн машины ажиллагаа, хяналтыг хөнгөвчилнө. Гар ажиллагаа болон цахилгаан гидравлик үйлдлийн систем нь гүйцэтгэл найдвартай, хялбар ажиллагаатай, засвар үйлчилгээний зардал багатай байдаг.  

Үйлдлийг хурдасгаж, сайжруулж, туслах хугацааг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлнэ. Өрөмдлөгийн хэрэгцээнд нийцүүлэн хөдлөх хүчийг хүссэн үедээ тохируулж болно.

Дөрвөн дугуйт барилга байгууламжийн механизмын  явах эд ангитай, бүтцийн хувьд бат бөх чанар сайтай, өргөссөн гинжит алхам тогтвортой,  авирах чадвар сайнтай, чулуулгийн өрөмдлөгийн ажиллагаанд илүү тогтвортой байдаг.

Машины рам урагшаа хойшоо 10° -д хөвөн хөдлөх ба хоёр шатлалт алхамтын тохируулгатай, богино зайн нүүдэл хийхэд тохиромжтой.

Гидравлик болон механик давхар түгжээ нь гидравлик хөдөлгүүрийн хүчтэй эргэлтийн тогтвортой гаралтыг хангаад зогсохгүй эдэлгээ удаан байдаг.  Механик түгжээ нь гидравлик дотоод шүүрэлтээс сэргийлж мөн гулсахаас сэргийлдэг энэ хоёрыг хослуулснаар олон давуу талыг бий болгодог.

Технологи нь илүү дэвшилтэт бөгөөд өдөр тутмын засвар үйлчилгээ шаарддаггүй.

Өндөр үр дүнтэй бүрэн гидравлик тоос цэвэрлэгч нь гулсаж орох маягийн тоос цуглуулах бүрхэвчтэй, ажиллагаа тогтвортой, өрөмдлөгийн төхөөрөмжийн ашиглалтын хугацааг үр дүнтэйгээр уртасгаж, ажилчдын эрүүл мэндийг хангаж, байгаль орчныг хамгаалах сайн нөлөөтэй.

Усан хөргөлттэй EFI турбо хөдөлгүүр нь илүү хүчтэй, түлш бага зарцуулдаг бөгөөд Үндэсний III ялгаруулалтын стандартад нийцсэн.  Хоёр үе шаттай агаар шүүгч төхөөрөмж нь хөдөлгүүрийг цэвэр агаараар сэлгэж, аюулгүй найдвартай байдлыг бий болгодог.

Импортын гидравлик тосны насос нь өндөр даралтын эсэргүүцэлтэй, шилжилт ихтэй, чанарын хувьд найдвартай, эдэлгээ удаан байдаг.

Атлас анхдагч компрессорын системийг ашигладаг ба 20Бар1-8.5м3 шахсан хийн хүчтэй гаралтыг хангах боломжтой, найдвартай гүйцэтгэлтэй, төрөл бүрийн хатуулагтай чулуулагт тохиромжтой.


Техникийн үзүүлэлт

Их биеийн үзүүлэлт

Нийт жин

Кг

1400

Нийт урт

мм

8750

Нийт өргөн

мм

2900

Нийт өндөр

мм

3350

Явах эд анги

Гинжин замын өргөн

мм

300

Газраас хөндий зай

мм

370

Гинжин хүрээний дүүжин хөдөлгөөний өнцөг

о

±100

Алхамын хурд

км/ц

2.5(бага хурд) 3.5 (өндөр хурд)

Өгсөх авирах зэрэглэл

о

270

Хөдөлгүүр

Загвар

WP7G300E300

Хэлбэр

Усан хөргөлттэй 6 цилиндртэй EFI дизель хөдөлгүүр

Эрчим хүч

Кв/РПМ

220/2300

Түлшний савны багтаамж

л

400

Хийн компрессор

Загвар

Atlas copco

 

Даралтын хүч

Bar

20

Урсгалын хамгийн их гаралт

М3/мин

18.5

Эргэлтийн хөдөлгүүр

Эргэлтийн хурд

rpm

0-140

Момент МАХ

Nm

3300

Хөдөлгөх арга хэлбэр

Хөдөлгүүрээр ажилладаг хурд багасгагч хайрцаг + гинжин хэлхээний төрөл

Хөдөлгөх хүч

KN

12

Өргөх хүч

KN

21

Хөдөлгөх маршрут

мм

3990

Хөдөлгөөн өсөлт

мм

1100

Өрөмдлөгийн саваа хадгалах төхөөрөмж

Өрөмдлөгийн цооногийн диаметр

мм

Ф90-Ф160

Өрөмдлөгийн савааны урт

М

3

Өрөмдлөгийн савааны диаметр

мм

76мм/89мм

Өрөмдлөгийн савааны тоо ширхэг

 

6+1

Өрөмдлөгийн цооногийн гүн

м

21

Тоос цэвэрлэгч

Тоос цэвэрлэгч

Гидравлик хуурай тоос цэвэрлэгч (чийгтэй төрлийн сонголттой)



Дээш