JK590

JK590 Гидравлик гинжит өрөмдлөгийн машин

LK590 загварын гидравлик гинжит өрөмдлөгийн машин нь бүтцийн хувьд боловсронгуй,  өртөг зардал бага, загвар нь илүү сайжирсан. Дизель хөдөлгүүр (цахилгаан мотор) болон газрын тос үйлдвэрлэх зориулалттай гидравлик тосны насосыг тэжээлийн төхөөрөмж болгон ашигладаг. Гидравлик хөдөлгүүр нь өрөмдлөгийн төхөөрөмжийг эргүүлэх, хөдөлгөх, өргөх, алхамт хийх, гидравлик цилиндрийн дүүжин өнцгийн байрлал тогтоох зэрэг туслах үйлдлүүдийг гүйцэтгэдэг.

JK590 гидравлик гинжит өрөмдлөгийн машиныг голчлон усан цахилгаан станцын барилга байгуулам, ил уурхай, зам барилгын ажил, үндэсний батлан ​​хамгаалахын барилга байгууламж цооног өрөмдөх, тэсэлгээний цооног өрөмдөхөд ашигладаг.

Хос эргэлтийн мотор нь эргэлтийн хурд өндөртэй, эргэлтийг хоёр хурдаар тохируулах боломжтой бөгөөд хурд солих хавхлагаар тоноглогдсон тул хурдыг хоёр араа хооронд хурдан сольж, өрмийн машиныг ямар ч ажлын нөхцөлд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Ажиллагаа нь илүү тогтвортой учир чичиргээ багасгах холбогч зэрэг нэмэлт эд анги шаардлагагүй, эвдрэл багатай учир өдөр тутмын засвар үйлчилгээ хийхэд хялбар  сул (нуралттай) давхарга үүссэн үед өрөмдөхөд гарах асуудал багассан учир цооног гаргаж өрөмдөх хурд өндөр болсон.  

Эргэх төхөөрөмжийн жийргүүд /сальник/ нь урт хугацаанд найдвартай ажиллах боломжтой болсон.

Үндсэн араа болон бусад араануудыг сайжруулсан гангаар хийсэн тул элэгдэл хорогдол бага болсон.

Гидрийн үндсэн насос нь өндөр даралт гаргах чадвар сайтай, урт хугацаанд ажиллах бүрэн боломжтой, чанарын хувьд найдвартай, эдэлгээ удаан байдаг.

ВэйЧай хөдөлгүүр болон Камминс хөдөлгүүрийн аль нэгийг сонгож болно. Дизель хөдөлгүүрийн тохиргоо нь Хятадын Үндэсний III стандартад нийцсэн. Хүчин чадал өндөр, засвар үйлчилгээ хийхэд хялбар.

Хоёр үе шаттай агаар шүүгч төхөөрөмж нь хөдөлгүүрийг цэвэр агаараар сэлгэж, хөдөлгүүрийн ажиллагааг найдвартай болгодог.

Радиатор нь өндөр температуртай орчинд хөдөлгүүр болон гидравлик системийн хэвийн ажиллагааг хангаж хурдан хөргөдөг.

Ажлын удирдлагын систем нь ЖинКэ гурван шатлалт удирдлагын хэсгийг ашигладаг бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглахад илүү хялбар, аюулгүй ажиллагаатай болсон. Явах үйлдэл хийх болон ажил гүйцэтгэх үед өөр өөр удирдлага ашиглах бөгөөд ажлын ямар ч нөхцөлд ашиглахад тохиромжтой, мөн дизайн загварын хувьд илүү аюулгүй болсон.

Оролт гаралтын удирдлага нь гүйцэтгэлийн хувьд илүү найдвартай ажилгаатай.

Ажлын удирдлагын хувиаарлагч нь машиныг ажиллуулахад илүү хялбар болгосон.

Гидравлик болон механикаар давхар түгжигддэг. Гидравлик  хүчтэй эргэлтийн тогтвортой гаралтыг хангаад зогсохгүй удаан эдэлгээтэй болсон. Механик түгжээ нь гидро алдалтаас урьдчилан сэргийлж мөн гулсахаас сэргийлдэг. Эдгээр нь хосолсоноор аюулгүй байдлын олон давуу талыг бий болгодог .

Энэ технологи нь илүү дэвшилтэт бөгөөд өдөр тутмын засвар үйлчилгээ шаардлагагүй бат бөх болсон.

Явах эд ангийн мотор нь хүчтэй бөгөөд хийн компрессорыг чирж явах чадвартай.

Явах ангийн систем нь хурдан удаан алхалтын үйлдэлтэй,  шилжих хөдөлгөөн хурдан тул цаг хугацааг хэмнэдэг.

Гинжит хүрээ нь 15 ° -д хөвөх ба алхалтын тэнцвэрт системээр тоноглогдсон бөгөөд энэ нь энхэл донхол бартаат талбай болон барилга байгууламжын ажил хийхэд  тохиромжтой.

Засвар үйлчилгээ хийхэд хялбар мөн тос тосолгоо хийхэд хялбар юм.

Замаас гарахаас сэргийлж замын хамгаалалтыг суурилуулсан.

Олон өнцөгт, өргөтгөсөн гүйцэтгэлтэй өрмийн гар нь илүү өргөн өрөмдлөгийн хүрээтэй байх ба хэвтээ цооног, урагш болон хойшоо хазайлттай цооног, хажуугийн хазайлттай цооног өрөмдөх боломжтой бөгөөд ижил төрлийн өрөмдлөгийн машинтай харьцуулахад өрөмдлөгийн ажлын гүйцэтгэл 20 хувиар илүү байдаг.


Техникийн үзүүлэлт

Цооногийн диаметр

Ф90-Ф165мм

Цооногийн гүн

50м

Штангийн урт

Чулуулгийн хатуулагт зохицох

f=6-20

Ачааллах даралт

1.2-2.5МПа

Хийн даралтын хүч

11-21м3/мин

Цамхагийн өндөр

4138мм

Хамгийн  өндөр түвшинд өрөмдлөг хийх хэмжээ

3370мм

Эргэлтийн хурд

0-80rpm/0-160rpm

Эргэлтийн даралт

3300 Nm

Явах хурд

3км/ц,   4км/ц

Явахын зүтгэх хүч

24º

Хөдөлгүүр

ВэйЧай 73.5кВ

Цахилгаан хөдөлгүүр 55кВ

Тоос цэвэрлэгч

Бүрэн гидравлик хуурай тоос цэвэрлэх

Чийгтэй тоос цэвэрлэх

Механизмын хэмжээ

7000мм×2200мм×2100мм

Нийт жин

7200кг



Дээш